МЭДЭЭ: “Азиа Пасифик Пропертис” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдэд

“Азиа Пасифик Пропертис” ХК нь “Сөдөт” ХК-ийн хяналтын багцын эзэмшигч болсноор 2011 оны 05 сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлд бүртгүүлж, Улсын бүртгэлийн гэрчилгээ хүлээн авсан ба 2012 онд компанийн албан ёсны хаягийг өөрчилж, Улаанбаатар хотын Улсын бүртгэлийн Ерөнхий Газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Компанийн үйл ажиллагааг өргөжүүлж, салбар охин компанийг Нэгтгэх гэрээний дагуу нэгтгэж хөдөө орон нутагт үйл ажиллагаагаа явуулдаг байсан “Руралдевелопмент корпорейшн” ХХК-ийг нэгтгэсний дүнд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв, Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цогтцэций сум, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төв, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум зэрэг дэд бүтэц, уул уурхай хөгжсөн газруудад үл хөдлөх хөрөнгийн түрээс, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж туслах үйл ажиллагааны орлого олж байгаа болно. Одоогоор мөн манай компанийн үндсэн үйл ажиллагаа болох газар тариалан хөдөө, аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар бэлтгэл ажил хангагдан МУИС-ийн Ой судлалын тэнхимийн багш Доктор, дэд профессор Б.Цэнгэлтэй 2013 оны 10 сарын 03-ны өдрөөс эхлэн хамтарч ажиллаж байгаа бөгөөд судалгааны ажлын хүрээнд туршилт судалгаа хийгдэж байгаа болно. Хаврын улирлаас эхлэн уг төслөө эхлүүлэх бүрэн бололцоотой болно гэж үзэж байна. Тиймээс энэ тухай хувьцаа эзэмшигч та бүхэнд удахгүй мэдээлэх болно. Манай компани нь Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 9 гишүүдтэй бөгөөд үүнээс 6 ердийн гишүүн, 3 хараат бус гишүүдтэй болно. “Азиа Пасифик Пропертис” ХК 2012 оны 04 сарын 30-ны Хувьцаа эзэмшигчдийн хурлаар “Рурал девелопмент Корпорейшн” ХХК-ийг нэгтгэх төслийн хүрээнд нэмж 177 505 ширхэг хувьцаа нэмж гаргасан бөгөөд уг хувьцааг Хувьцаа эзэмшигч нарт эзэмшүүлэх бус АРР ХК өөрөө 100 хувийн өмчлөгч болсон ба уг хувьцааг арилжаанд оруулж хөрөнгө босгох бүрэн боломжтой юм. Одоогоор нийт 352,770 ширхэг энгийн хувьцаатай ба үүнээс Монголын Хөрөнгийн биржийн зах зээл дээр 175,265 ширхэг энгийн хувьцаа арилжаалагдаж байна. АРР ХК нь үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 1. Барилга угсралт, түүний захиалга, худалдаа буюу OASIS төсөл 2. Улаанбаатар хот дахь үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээс, түүний сэргээн засварлалт, худалдаа 3. Хөдөө орон нутаг дахь орон нутаг дахь үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээс, түүний сэргээн засварлалт